Сингапур улс хуурамч мэдээлэлтэй тэмцэх хуулийг батлаад байна. Харин тус улсын сэтгүүлчид, сөрөг хүчний улс төрчид энэ хууль үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд халдаж байна гэж шүүмжилж байгаа юм.
Сингапурын засгийн газраас шинэ хууль буруу, ташаа мэдээлэл нийгэмд тархаж, иргэдийг төөрөгдүүлэхээс сэргийлнэ гэж мэдэгдэж байгаа юм. Лхагва гарагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа энэ хууль засгийн газарт хэвлэл, мэдээллийг хяналтад байлгах боломжийг бүрдүүлж өгсөн гэх шүүмжлэл гарчээ. Тодруулбал, иргэд болон мэдээллийн байгууллагын нийгмийн сүлжээ сайтад тавьсан мэдээллийг буруу, ташаа гэж үзсэн тохиолдолд сэрэмжлүүлэг өгөх, тухайн мэдээллийг засах , мөн цаашлаад устгах эрх засгийн газарт очоод байгаа юм. Үүнээс гадна иргэн буруу ташаа мэдээллийг санаатайгаар тараасан тохиолдолд 10 хүртэл жилийн хоригдох ялаар шийтгүүлж болзошгүй байна.
Сингапур улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд өндөр хяналт тавьдаг гэх шүүмжлэлд байнга өртөж ирсэн юм. Харин тус улсын засгийн газар шинэ хууль олон үндэстнээс бүрдсэн Сингапурт нийгмийн хагарал гарахаас сэргийлнэ гэж мэдээлсэн байна. Хот улс болох Сингапур удахгүй парламентын сонгуулийг явуулах юм. Тэгвэл шинээр батлагдаад байгаа хуурамч мэдээллийн эсрэг хууль сөрөг хүчин болон Сингапурын төрийг шүүмжлэгчдийн дуу хоолойг дарах зорилготой гэсэн шүүмжлэл ч гарч байна.
| Сингапур улс хуурамч мэдээллийн эсрэг хууль баталлаа | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.