Иракийн Ерөнхий сайд Адель абд Аль Махди нийслэл Багдад хотод хөл хорио тогтоож байгаагаа зарлалаа. Энэхүү онц дэглэм нь албан ёсоор цуцлах хүртэл хүчинтэй байхыг мэдэгдэж байна. Багдад хотод өнгөрсөн мягмар гарагаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр олон хүн амиа алдаж гэмтэж шархадсан үймээн дэгдэж байгаа учир 24 цаг хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн байна.
Жагсагчид амьдрах нөхцөлийг нь сайжруулж өгөхийг, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийг сайжруулж авилгатай үр дүнтэй тэмцэхийг шаардаж байна. Гэвч зарим жагсагч үймээн дэгдээж, засгийн газрын байгууламжууд, дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг харуул хамгаалалт өндөртэй ногоон бүс рүү дайран орохыг завдсан байна. Түүнчлэн Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудал хүрэх замуудыг ч жагсагчид хаахыг чармайж байна.
Үүнээс болж жагсагчид болон хууль тогтоогчдын хооронд ширүүхэн мөргөлдөөн гарч байна. Эсэргүүцлийн жагсаал нийслэлээс гадна Васит, Зи Кар, Нажаф мужуудад ч болж байгаа юм байна. Тиймээс эдгээр мужид ч хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
| Иракийн нийслэл хотод хөл хорио тогтоов | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.