Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэгч олны жагсаалын үеэр үймээн дэгдэж байгаа учир улс орон даяар онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Улс орондоо эмх журам тогтоож, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган үймээн дэгдээгчдийг хяналтдаа авахын тулд ийм арга хэмжээ авч байгааг тэрээр тайлбарласан байна.
Тус улсын сайд нарын зөвлөлийн шуурхай хуралдаанаас ийм шийдвэрт хүрснийг Эквадорын Ерөнхийлөгч мөн мэдэгдсэн юм. Тэрээр жагсагчдын төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа, хууль дүрмийн хүрээнд арга хэмжээ авахад эрх баригчид бэлэн байгааг илэрхийлсэн. Гэхдээ шахалт дарамтад автахгүй гэдгийг хатуу анхааруулсан юм.
Өнгөрсөн мягмар гарагт Эквадорын Ерөнхийлөгч дизелийн түлш, бензины үнэнд татаас олгохоо зогсоох зарлигт гарын үсгээ зурсан юм. Үүнтэй холбоотойгоор тус улсад бензин шатахууны үнэ өссөнийг олон нийт эсэргүүцэн жагсах үеэр үймээн дэгдэх болсон юм. Үүний зэрэгцээ тус улсын эрчим хүч, сэргээгдэх эх үүсвэрийн яам энэ сарын нэгнээс тус улс ОПЕК-ийн эгнээнээс гарч байгааг зарласныг хэвлэлүүд сануулж байна.
| Эквадорт онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.