Шууд Chart

АНУ ЕХ-ны бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмнэ

2019-10-05 13:10:14

Европын Холбооны орнуудаас  АНУ-д нийлүүлэх агаарын  хөлгүүд, хөдөө аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн татвар ирэх 18-ны  өдрөөс эхлэн 10-25 хувь болж нэмэгдэх нь байна. Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шүүх Европын Холбооны 7,5 тэрбум  ам долларын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэх Америкийн шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргаснаар тариф ийнхүү өсөхөөр болжээ.

АНУ-ын хувьд Европын Холбооны орнууд агаарын хөлөг үйлдвэрлэгч Эйрбас компанид олон жилийн туршид татаас өгч дэмжиж ирсэн нь Америкийн үйлдвэрлэгчид, ажилчдад ихээхэн хохирол учруулсан хэмээн Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлсэн. Энэ заргыг 15 жил шүүсний эцэст АНУ Европын Холбооны хууль бус татаасны хариуд  гаалийн  татвараа нэмэх эрхтэй гэсэн дүгнэлт гарсан юм.

Ийнхүү ирэх 18-наас импортын татвар нэмэгдэх бүтээгдэхүүний ихэнх нь Франц, Герман, Испани, Их Британийн бараа байна. Тиймээс АНУ-д худалдаалагддаг Итали бяслаг, Шотланд виски,Франц дарс, Испани жигнэмэг гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ импортын гаалийн татварыг дагаад өсөх  нь тодорхой болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ ЕХ-ны бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмнэ  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй