Шууд Chart

АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болно

2019-10-06 11:50:10

АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн хоорондох ажлын түвшний уулзалт энэ амралтын өдрүүдэд Стокгольм хотноо явагдах юм байна. Хоёр улсын хоорондох цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан бол ийнхүү дахин эхэлж байгаа юм.

Өнөөдөр болох АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчдийн хоорондох яриа хэлэлцээний урьдчилсан уулзалт  Баасан гарагт мөн болсон байна. Шведийн Стокгольм хотын ойролцоох газарт Америк болон Умард Солонгосын төлөөлөгчид баасан гарагт уулзаж, энэ амралтын өдрүүдэд явагдах яриа хэлэлцээний талаар урьдчилан санал солилцсон байна гэж Эн Эйч Ки дамжууллаа. Өнөөдөр болох уулзалтад Умард Солонгосын асуудлаарх Америкийн Тусгай Төлөөлөгч Степен Бигун, Ардчилсан Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг ахалж байгаа Ким Мён Гил нараар удирдуулсан албаныхан оролцох юм. Хоёр талын хоорондох цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ 7 сарын хугацаанд зогсонги байсны дараа ийнхүү дахин эхлээд байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын төлөөлөгчдийн ажлын түвшиний уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт итгэж байгааг илэрхийлжээ.

АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсэглэлтээ бүрэн зогсоох шаардлага тавьснаас хойш хоёр талын хэлэлцээ гацаанд орсон юм. Пхеньяны зүгээс Умард Солонгост оногдуулсан хориг арга хэмжээгээ суллахыг Вашингтоноос шаардаж байгаа. Өнгөрсөн саруудад Умард Солонгос хэд хэдэн удаа пуужингийн туршилт явуулаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон Умардын Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болно  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй