Шууд Chart

Өмнөд Африкт арслангийн 342 кг ясыг хилээр гаргахыг завджээ

2019-10-06 12:03:26

Өмнөд Африкийн албаныхан арслангийн 342 кг ясыг хилээр хууль бусаар гаргах гэж оролдсон хэргийг илрүүлээд байна.  Арслангийн яснуудыг Малайз уруу тээвэрлэхээр төлөвлөж байжээ. 

Эдгээр арслангийн яснуудыг тусгай хөнгөн цагаан цаасанд ороож, 12 ширхэг хайрцаганд хуваан хийсэн байжээ. Йоханнесбург онгоцны буудлын нэгжлэгийн үеэр арслангийн яснуудыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн энэ хэргийг илрүүлж, гурван хүнийг баривчлаад байгаа юм. Саатуулагдсан иргэдийн хоёр нь Зимбабве улсынх бол нөгөө этгээдийг шалгах үйл явц үргэлжилж байна.

Өмнөд Африкийн хуулиар тэжээвэр болон үржүүлгийн арслангийн ясыг тусгай зөвшөөрлийн бичигтэйгээр экспортолж болох юм. Харин баривчлагдаад байгааг иргэдийн авч явсан яснууд үржүүлгийн арслангийнх байсан уу эсвэл хээрээс агнасан арслангийнх байсан уу гэдгийг одоогоор тогтоогүй байна.

Нэг арслангийн араг яс дунджаар 9 кг жинтэй байдаг гэж үзэх юм бол 342 кг яс нь 38 арслангийнх байхаар байгаа юм. Азийн орнуудад арслангийн ясыг эмчилгээний эм бэлдмэл хийх болон гоёл зүйлсэд ашигладаг байна. Өмнөд Африкт нийт 11 мянга гаруй арслан амьдардгаас 3000 гаруй нь  үндэсний паркуудад байрлаж байгаа юм. Үндэсний паркийн арсланг агнахыг хориглодог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Африкт арслангийн 342 кг ясыг хилээр гаргахыг завджээ  
Үзсэн: 1678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй