"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр энэ долоо хоногт ахмадуудын ажил эрхлэх боломж, нийгмийн асуудлыг цувралаар хөндөж байна. Бид энэ удаа ахмадуудын хөдөлмөр эрхлэлт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийн талаар сурвалжиллаа. 60-аас дээш насны ахмадуудын 18 хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Энэ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тэдэнд тохиромжтой ажлын байр бий болгох шаардлагатай байна. Тухайлбал насаараа багшилсан ахмадуудад зөвлөх багшийн ажлын орон тоог сургууль бүр гаргах боломжтой гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас үзэж байна.
| Ахмадуудад зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ байна | ||
| Үзсэн: 1167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.