Шууд Chart

Эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан үймээний уршгаар 104 хүн амиа алджээ

2019-10-08 09:00:00

Иракт сүүлийн 7 хоногийн туршид засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болох олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн үүсч байна. Орон нутгийн болон олон улсын хэвлэлүүдээр эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээснээс болж олон хүн хохирч байгаа тухай мэдээлж байгаа. Гэвч Иракийн дотоод хэргийн яамнаас энэ мэдээллийг эрс няцаагаад байна.

Иракийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга, хурандаа генерал Саад Мааны мэдэгдэж байгаагаар, "одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 104-т хүрээд байгаа бол 6107 хүн гэмтэж шархдаад байна. Энэ нь амиа алдсан, гэмтэж шархадсан хууль сахиулагч, жагсаалд оролцогчийн нийт тоо. Хууль цагдаагийнхнаас 9 хүн амиа алдаж, 1241 ажилтан гэмтэж шархадсан. Үймээн дэгдээгчид 51 барилга байгууламж, улс төрийн намуудын 8 салбарыг галдан шатаагаад байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жагсагчдын эсрэг гал нээсэн гэх мэдээллийг бид эрс няцааж, буруушааж байна. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ерөнхий сайд, дотоод хэргийн сайд нар үймээн дэгдээгчдийг мөрдөн шалгах ажиллагааг хянаж байгаа. жагсаалыг далимдуулан халдлага үйлдсэн этгээдүүдийг бид илрүүлж хариуцлага тооцох болно" гэжээ.

Иракийн нийслэл Багдад болон бусад хотуудад иргэд олон нийт ажилгүйдлийг бууруулж, авилгатай тэмцэхийг шаардан жагсаж эхэлсэн юм. Гэвч эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн дэгдэж, цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах болсон юм. харин жагсагчид нийгэм эдийн засгийн утга агуулгатай шаардлагаа өөрчилж засгийн газраас огцрохыг тулгах болсон юм. эрх баригчид нулимс асгаруулагч хий ашиглан тараах гэснээс болж жагсагчдын уур хилэнг улам дэврээж орхисон байна.

Тиймээс Иракийн Ерөнхий сайд нийслэл болон үймээн дэгдэх болсон бусад хотуудад хөл хорио тогтооход хүрсэн. Үүнээс гадна Ерөнхий сайд Абдул Махди 17 зүйл бүхий шинэтгэлийн төлөвлөгөөг танилцуулаад байгаа. Үүнд нь орон сууц худалдан авсан иргэдэд төрөөс татаас олгох, ажилгүйдлийн тэтгэмж хуваарилах, залуу орлого багатай гэр бүлүүдийн орон сууцны түрээсийг бууруулах зэрэг санал багтсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан үймээний уршгаар 104 хүн амиа алджээ  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй