Шууд Chart

Пёньян яриа хэлэлцээнд илүү нухацтай бэлдэхийг Вашингтоноос шаардлаа

2019-10-08 10:00:00

Цөмийн хөтөлбөртэй холбоотой төдийгүй 2 талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээнүүдэд илүү нухацтай бэлдэхийг Пеньян АНУ-аас шаардсан байна. Энэ тухай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэгдсэн яриа хэлэлцээнд Умард Солонгосыг тэргүүлэн оролцсон Ким Мён Гиль өнөө өглөө Бээжингийн нисэх онгоцны буудалд угтсан сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Тэбрээр энэ үеэрээ Шведийн нийслэл Стокгольмд болсон АНУ, Умард Солонгосын ажил хэрэгч түвшний яриа хэлэлцээ үр дүнгүй болсныг дахин онцлон мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй АНУ ийм яриа хэлэлцээнүүдэд сайтар бэлдэхгүй бол томоохон таагүй зүйл болж мэдэхийг анхааруулсан байна. БНАСАУ-ын тал бүх санал санаачилгаа танилцуулсан учир одоо Америкийн талын хариуг хүлээж байгааг тэрээр онцолсон байна. өчигдөр Умард Солонгосын гадаад хэргийн яамнаас танилцуулсан тусгай мэдэгдэлд мөн Вашингтон дайсагнасан бодлогоосоо эргэлт буцалтгүйгээр татгалзаж, бодитой алхам хийхгүй бол яриа хэлэлцээнд эргэн нэгдэхгүй гэдгээ илэрхийлсэн байлаа. 

Хоёр талын төлөөлөгчдийн яриа хэлэлцээ өнгөрсөн 4-5 ны өдрүүдэд Стокгольмд болсон. Шведийн зүгээс 2 талд хандаж 2 долоо хоногийн дараа уулзалт хэлэлцээгээ үргэлжлүүлэх санал тавьсныг АНУ хүлээж аваад байгааг Төрийн департаментаас мэдэгдсэн. Харин Пёньян дээрх хариуг бариад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пёньян яриа хэлэлцээнд илүү нухацтай бэлдэхийг Вашингтоноос шаардлаа  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй