АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн хойд нутаг дахь Туркийн цэргийн ажиллагаанд нэгдэхгүй, дэмжлэг үзүүлэхгүй гэж Цагаан ордноос мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Вашингтон Исламын улс бүлэглэлийн гишүүдийг баривчилж олзлон авч байгаагийнхаа хариуцлагыг Анкара дангаар хүлээх ёстойг сануулсан байна.
Тодруулбал, Сирийн хойд нутагт баривчлагдсан Исламын улсын дайчид, тэдний эгнээнд нэгдсэн Франц, Герман болон Европын бусад улс орнуудын иргэдийг саатуулан хориход шаардагдах хөрөнгө мөнгийг татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс гаргахгүй гэдгээ АНУ-ын эрх баригчид мэдэгдсэнийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Үүний өмнө Сирийн хил рүү нэмэлт хүчээ татан төвлөрүүлээд байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн юм. Тэрбээр Евфрат мөрний хойд нутагт томоохон цэргийн ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж дуусаад байгаагаа мэдээлсэн. Харин АНУ Туркийн энэ ажиллагаанд нэгдэхгүйгээ ийнхүү батлаад байна.
| АНУ Сири дэх Туркийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхгүй | ||
| Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.