Шууд Chart

Хонконгод баг зүүх хоригийг зөрчсөн иргэдийн шүүх хурал болж байна

2019-10-08 11:00:00

Ардчилсан лагерийнхний хууль тогтоогчдын гаргасан баг зүүхийг хориглох эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасныг Хонконгийн дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Гэхдээ Дээд шүүх энэ сарын эцсээр дээрх асуудлыг нарийвчлан шалгах тогтоол гаргажээ. Нэгэнт дээд шүүх эрх баригчдын хоригийг цуцлаагүй учир энэ өдрүүдэд баг зүүсэн хэрэгт буруутай 2 иргэний шүүх хурал болсон.

Тэд 18 настай оюутан болон 38 настай эмэгтэй нар байгаа юм байна. Тэднийг Хятадын засаг онцгой дүүргийн захирагч Кэрри Лэмийн батлан гаргасан баг зүүх хориг бүхий хуулийг зөрчсөн гэж буруутган баривчлаад байсан юм. Харин өчигдөр шүүхийн шийдвэрээр тэд барьцаагаар суллагдсан. Хонконгийн эрх баригчид жагсаал цуглааны үеэр нүүрээ халхалж баг зүүхийн хориглох тухай хууль баталснаа өнгөрсөн 4-ний өдөр зарласан юм. 

Мөн энэ хуулийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор заасан. Харин үндсэн хуулийн эрхийн мэргэжилтнүүд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг парламентыг алгасан хууль баталж гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонконгод баг зүүх хоригийг зөрчсөн иргэдийн шүүх хурал болж байна  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй