Шууд Chart

Австралид худалдан авсан усан үзэмнээс нь зүү илэрчээ

2019-10-08 09:42:32

Австралийн Мельбурн хотын оршин суугчид худалдан авсан жимснээс нь зүү илэрсэн хэмээн гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор тус улсын цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Түүнчлэн ийм хэрэг дахин бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд хандаж жимс жимсгэнэ хэрэглэхдээ сэрэмж болгоомжтой байхыг анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ жимснээс оёдлын зүү илэрсэн энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл байвал цагдаа нарт шуурхай хандахыг уриалжээ. Ийм хэрэг санаатайгаар үйлдсэн этгээдэд 10 хүртэлх жилийн хорих ял оноохоо ч цагдаагийн байгууллага сануулсан байна.

Цагдаад гомдол гаргасан Мельбурний оршин суугч олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсандаа усан үзэмнээс нэг бус зүү илрүүлснээ бичиж зургийг нь аван нийтэлсэн байлаа. өнгөрсөн оны 9 дүгээр сард Австралийн цагдаа нар гүзээлзгэнээс оёдлын зүү олноор илэрсэн тохиолдлууд гарсныг мөрдөн шалгаж байсан билээ. Тэр үед мөн гадил, алим, лийр гээд бусад төрлийн жимснээс ч оёдлын олон зүү илэрсэн тохиолдлууд ч гарч байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид худалдан авсан усан үзэмнээс нь зүү илэрчээ  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй