Шууд Chart

Таван компанийн хувьцааны ханш өсчээ

2019-10-08 10:24:49

2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 25,963,051  төгрөгийн үнийн дүн бүхий 145,615 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" ХК (APU +0.28%) болон "Инвескор ББСБ" ХК (INV +0.20%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК (BBD-14.48%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG -10.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 19088.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,479,743,379,069.45 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Таван компанийн хувьцааны ханш өсчээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй