Шууд Chart

НӨАТ-ын сугалаа, ноолуурын урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг төрийн сангийн данснаас шилжүүлнэ

2019-10-08 11:49:15

Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчлэн нэвтрүүлжээ. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэж боломж бүрдсэн. Баталсан журмаас харахад хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт төлбөрийн хүсэлтийг үндэслэн арилжааны банкин дахь хүүхэд бүрийн дансанд сар бүрийн 20-ны дотор байршуулах юм байна. Үүнээс гадна НӨАТ-ын сугалаа, арьс шир ноос гоолуурын урамшуулал, цалин тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шилжүүлж байхаар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НӨАТ-ын сугалаа, ноолуурын урамшуулал, тэтгэвэр тэтгэмжийг төрийн сангийн данснаас шилжүүлнэ  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй