АНУ, БНХАУ-ын худалдааны маргаантай асуудлыг зохицуулахад чиглэгдсэн ээлжит шатны хэлэлцээ ирэх 10-ны өдөр Вашингтон хотод эхэлнэ. Энэ тухай Хятадын худалдааны яамнаас өнөөдөр албан ёсоор мэдэгдээд байна. Худалдаа эдийн засгийн хэлэлцээний ээлжит шатыг Америкийн талын урилгаар ийнхүү Вашингтонд хийхээр товлосон аж.
Хятадын талаас энэ удаагийн хэлэлцээнд Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцохыг мөн мэдээлж байна. Харин энэ хооронд АНУ хориг арга хэмжээний жагсаалтдаа Хятадын 28 байгууллагын нэрийг шинээр оруулсан тухай Америкийн худалдааны яамнаас мэдээлжээ.
АНУ-ын засгийн газар эдгээр байгууллагуудыг тус улсын гадаад бодлогын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж үзэн хориг арга хэмжээ авсныг мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Тодруулбал, Шинжаан Уйгурын автономит дүүрэгт уйгур, казах бусад үндэсний цөөнхийн эрхийг зөрчсөн хэрэгт холбоотой гэж үзэж ийм арга хэмжээ авч байгаа юм.
| АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ энэ сарын 10-нд эхэлнэ | ||
| Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.