Шууд Chart

Хонконгийн хөрөнгийн бирж Лондоныхтой нэгдэхээс татгалзжээ

2019-10-09 08:00:00

Хонконгийн хөрөнгийн биржийн оператор Хонконг Эксчэнж энд Клиринг компани Лондонгийн хөрөнгийн биржтэй нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаад байна. Тус компанийн удирдлага Лондонгийн хөрөнгийн  биржийн удирдлагыг хоёр  биржийг нэгтгэх санаачилга нь үр ашигтай гэдэгт итгүүлж чадаагүй учир энэ төлөвлөгөөнөөс ухарч байгаагаа мэдэгджээ.

Уг нь Хонконг эксчэнж энд Клиринг компанийхан Лондонгийн хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчдэд Хонконгийн биржийн 2495 шинэ хувьцааг 20 фунт 45 центээр худалдан авах санал тавьж байсан юм.  өнгөрсөн 9 дүгээр сарын 10-нд  Хонконг долларын  фунт стерлингтэй харьцах хаалтын ханшаар бол хувьцааны үнэ нь 83 фунт 61 центэд хүрч байсан.  Тиймээс  энэ гэрээний өртгийг  29,6  тэрбум фунт гэж  тооцоолж байсан юм. 

Хонконгийн хөрөнгийн биржийн  оператор компани  2 бирж  нэгдсэнээр  Европ,  Азийн хөрөнгийн зах зээлийн  дэд  бүтцийг хөгжүүлэх чиглэлд  тэргүүлэгч  болох боломжтой гэж  үзэж байсан юм.  Гэвч тэдний энэ саналаас  Лондоны хөрөнгийн биржийнхэн татгалаад  байна.  үүнд  Хонконгийн улс төрийн  өнөөгийн нөхцөл байдал ч нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонконгийн хөрөнгийн бирж Лондоныхтой нэгдэхээс татгалзжээ  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй