2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 28,712,425 төгрөгийн үнийн дүн бүхий 119,920 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +11.30%) болон "Монос хүнс" ХК (MFC +6.16%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" ХК (BBD-13.73%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR -12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.48 хувиар буурч 18996.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,489,213,391,063.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Зарим компанийн хувьцааны ханш өсчээ | ||
Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.