
Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ Гүржийн нийслэл Тбилис хотод үргэлжилж байна.
Манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, медальт Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй бөхчүүд оролцож буй.
Тэмцээн “А” (35-40), “В” (41-45), “С” (46-50), “D” (51-55), “Е” (56-60) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцож байна.
Мастеруудын ДАШТ-ээс Монголын бөхчүүд долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль одоогоор хүртээд байгаа билээ.
Ахмадын ДАШТ-ий хуваарь
Пүрэв, 10.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин – Сонгомол А
09.30-13.30 Урьдчилсан болон дагах барилдаан, сонгомол - А
13.45 Сугалаа, чөлөөт – B, E
17.00-19.00 Финал, сонгомол - А
Баасан, 11.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин, чөлөөт бөх – B, E
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан, чөлөөт бөх – B, E
14.45 Сугалаа, чөлөөт бөх – C, D
17.00-20.00 Финал, чөлөөт бөх – B, E
Бямба, 12.10.2019:
07.30-08.00 Эмнэлийн үзлэг, жин, чөлөөт бөх – C, D
09.30-14.30 Урьдчилсан болон дагах барилдаан – C, D
14.45 Сугалаа, чөлөөт бөх - А
17.00-20.00 Финал, чөлөөт бөх – C, D
Ням, 13.10.2019:
07.30-08.00 Эмнэлгийн үзлэг, жин, чөлөөт бөх - A
09.30-13.30 Урьдчилсан болон дагах барилдаан, чөлөөт бөх - А
17.00-19.00 Финал, чөлөөт бөх - А
Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-ий хуваарьтай танилцана уу | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.