Шууд Chart

Манай таван бөх Сахад зодоглоно

2019-10-10 13:57:49

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Сахагийн нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн маргааш ОХУ-ын Якутын «Триумф» спортын ордонд эхэлнэ.

12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас таван тамирчин хүч үзэхээр Якутад очоод байна.

Тодруулбал, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Н.Золбоо, спортын мастер Б.Төгс, Б.Буд, С.Нямдаваа нар хүч үзэхээр болжээ.

Түүнчлэн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Б.Төмөрбаатар дасгалжуулагчаар, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав шүүгчээр ажиллана.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай таван бөх Сахад зодоглоно  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй