
Чөлөөт бөхийн олимпийн аварга Сослан Рамоновын гэмтэл илаарширч, дэвжээндээ гарахад бэлэн болжээ.
Оросын шилдэг бөхчүүдийн нэг тэрбээр тун удахгүй Кадыровын нэрэмжит тэмцээнд барилдах гэнэ.
Түүний хувийн дасгалжуулагч Анатолий Маргиев хэлэхдээ "Кадыровын тэмцээнд ердөө гурван барилдаан хийх болов уу. Дараа нь Нефтеюганскийн тэмцээнд бүрэн бэлэн байдалд орчихно. Мөн Сослан Андиевийн нэрэмжит тэмцээн, "Аланы" тэмцээнд барилдахаар төлөвлөсөн. Мэс заслын дараах эмчилгээг сайн хийсний үр дүнд Рамонов хурдаа эргүүлэн олж, сорилын барилдаанд маш сайн оролцлоо" гэжээ.
Сослан Рамонов нь 2018 оны сүүлчээр нуруундаа мэс ажилбар хийлгэсэн билээ.
Олимпийн аварга Сослан Рамонов дэвжээндээ дахин гарахад бэлэн болжээ | ||
Үзсэн: 530 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.