Туркийн арми Сирийн хойд бүс нутаг уруу цөмрөн ороод байгаа үйл явдал олон улсын анхаарлын төвд байгаа юм. Туркийн цэргийн ажиллагааны энэ гол зорилго Сирийн хойд бүс нутгийг хяналтандаа байлгадаг Курд дайчдыг устгаж, Сири болон Туркийн хилийн дагуу аюулгүй бүсийг бий болгох гэж мэдэгдэж байгаа юм. Хоёр талын зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн олон зуун хүн амиа үрэгдээд зогсохгүй 60 000 гаруй хүн орон гэрээ орхин дайжихад хүрээд байна. НҮБ аюулгүй зөвлөл төдийгүй Олон улсын зүгээс Турк улсыг түрэмгийллээ зогсоохыг шаардаж байгаа юм.

Сирийн хилийн хотууд болох Рас Ал-Айн болон Тал Абиадыг Туркийн арми бүслээд байна. Туркийн Батлан Хамгаалах яамнаас ажиллагаа эхэлснээс хойш 220 гаруй Курд цэрэг алагдаад байна гэж мэдээлжээ. Мөн олон зуун энгийн иргэд бэртэж гэмтээд байгаа байна. Энэ сөргөлдөөнөөс үүдэн 60 мянган хүн орон гэрээ орхин дүрвэж байгаа бол цаашид энэ тоо өсөх нь тодорхой байгаа юм. Би Би Си агентлагийн мэдээлснээр Туркийн цэргийн ажиллагааны үүдэн орон гэрээ орхин дүрвэгчдийн тоо 300 000-д хүрч магадгүй юм байна. Сирийн Турктэй хил залгаа хойд бүс Курд дайчдын хяналтад байсан юм.

Харин Турк улсын зүгээс Сирийн Ардчилсан Хүчний Курд дайчдыг террорист гэж үздэг юм. Мөн Курдууд Туркын эсрэг ажиллагааг явуулдаг гэж буруутгасан байна. Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдон хэрэв европын орнууд энэ ажиллагаанд саад учруулах юм бол одоогоор тус улсад байрлаж байгаа 3 сая гаруй цагаачыг Европ уруу нэвтрэх үүд хаалгыг нээнэ гэж анхааруулсан байна. Анкарагийн зүгээс Сирийн хойд бүсийг Курдээс чөлөөлж, аюулгүйн коридорыг бий болгож, энэ бүсэд цагаачдыг байрлуулна гэж мэдэгдэж байгаа юм.
![]()
Харин олон улсын зүгээс Туркийн түрэмгийллийг эрс буруутгаж, цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсаар байна. Сирийн Ардчилсан Хүчний Курдууд Америкийн Нэгдсэн улсын холбоотон байсан юм. Америкийн Лалын Улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Курдууд дэмжлэг үзүүлж байсан юм. Гэвч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн хойд бүс дэх цэргээ эргүүлэн татах шийдвэрийг гэнэт гаргаж, энэ нь Турк улсад цэргийн ажиллагаа эхлүүлэх таатай боломж бүрдүүлж өгсөн байна. Америкийн ардчилсан нам төдийгүй Бүгд Найрамдах намын зарим гишүүн Дональд Трампын энэ үйлдлийг эрс буруутгаж байгаа юм. Туркийн энэ түрэмгийлэлтэй холбоотойгоор НҮБ аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зохион явуулсан байна.
| Туркийн цэргийн ажиллагааны улмаас 60 000 гаруй хүн дүрвээд байна | ||
| Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.