Индонез улсын аюулгүй байдлын сайд уруу хутгатай этгээдүүд дайрсан халдлага болсон байна. Аюулгүй байдлын сайд Вирантог нисдэг тэргээр яаралтай эмнэлэг хүргэжээ. Индонезийн Жамаах Аншарут Даулах гэх бүлэглэл энэ халдлагыг зохион явуулсан гэж үзэж байгаа юм.
Аюулгүй байдлын Сайд Виранто машинаас буух үед түүн үрүү хутгатай этгээдүүд дайрч, хоёр ч хутгалсан байна. Энэ халдлага сайд Виранто Бантен гэх мужид явж байх үед болжээ. Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан, армийн экс удирдагч, Вирантогийн амь насыг бүрэлгэх гэсэн оролдлогын үеэр цагдаагийн ажилтнаас гадна өөр хоёр хүн гэмтжээ. 1999 онд Зүүн Тиморт 1000 гаруй хүн амиа алдсан үйл явдалд Вирантог буруутгах тохиолдол олон байдаг байна. Зүүн Тимор муж Индонезиос салан тусгаарлах үйл явц өрнөж байх үед болсон энэ хэрэгт Аюлгүй байдлын сайд Виранто өөрийгөө буруугүй гэж хамгаалдаг юм. Аюулгүй байдлын сайд уруу дайрсан энэ хадлагыг үйлдсэн хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр баривчлаад байгаа юм.

Мөн тэднийг Индонезийн Жамаах Аншарут Даулах гэх бүлэглэлийн гишүүн гэж үзэж байна. Тус бүлэглэл Индонез улсад болж байсан томоохон халдлагуудыг үйлдсэн гэдэг нэртэй юм. 2018 онд Индонезийн сүмд 18 хүний амь насанд хүрсэн халдлага болж байсан төдийгүй Жамаах Аншарут Даулахыг бүлэглэлийн зохион явуулсан ажил гэж үзэж байсан юм. Ер нь Индонез улсад ерөнхийлөгч Жоко Видодогийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа удахгүй эхлэхтэй холбогдуулан халдлага явагдах магадлалтай гэдгийг тус улсын цагдаагийн газраас анхааруулж байна. Жоко Видодо дахин ерөнхийлөгчөөр сонгогдоод байгааг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн 5-р сард болж, энэ үеэр 200 хүн бэртсэн юм.

Ерөнхийлөгч Видодогийн тангараг өргөх ёслол 10-р сарын 20-нд болох төдийгүй энэ үеэрх аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Сонирхуулахад Индонез улс Лалын шашинт иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг юм.
| Индонезийн аюулгүй байдлын сайд халдлагад өртжээ | ||
| Үзсэн: 464 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.