Шууд Chart

Утга зохиолын салбарын Нобелийн эзэд тодорлоо

2019-10-11 14:15:36

Утга зохиолын салбарын нобелийн шагналтнууд тодроод байна. 2019 оны утга зохиолын нобелийн шагналыг Австрийн зохиолч Петер Хандке хүртээд байгаа юм. Үүнээс гадна 2018 оны утга зохиолын нобелийн шагналыг энэ жил нөхөн олголоо. Польш зохиолч Токарчук утга зохиолын нобелийн шагналтнаар нэрлэгдсэн 15  дахь эмэгтэй зохиолч боллоо.

Петер Хандке болон Токарчук нар хоёулаа Нобелийн шагналыг хүлээв авч байгаагаа илэрхийлжээ. Ингэснээр хоёр зохиолч тус бүр 9 сая крон, медаль болон дипломыг гардан авах юм. Бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгтэй холбоотойгоор 2018 оны утга зохиолын нобелийн шагналыг олгоогүй юм. Тэгвэл  өнгөрсөн  жилийн Утга зохиолын нобелийн шагналыг энэ жил давхар тодруулж, Польшийн зохиолч Ольга Токарчукийг нэрлэлээ. Өдгөө 76 настай Петер Хандке бол 1960 оноос утга зохиолын салбарт нэрээ таниулж эхэлсэн төдийгүй орчин цагийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг гэдгийг Нобелийн хорооноос онцолжээ.  

Түүний алдартай зохиолуудын нэг нэг болох “A Sorrow Beyond Dreams” ном 1975 онд  хэвлэгдэж байсан юм. Зохиолчийн ээж нь амиа егүүтгэж байсан төдийгүй энэ ном тэр тухайд  өгүүлсэн байдаг. Мөн Петер Хандке 2017 онд үл үзэгдэх газар болон зах хязгааргүйн тухай өгүүлэх “Die Obstdiebin” номоороо шуугиан тарьж байжээ. Нэг бус удаа утга зохиолын салбарт Нобелийн шагнал олгохоо зогсоохыг уриалж байсан Петер Хандке 2019 оны Нобелийн эзнээр  ийнхүү тодорлоо.

Харин 2018 оны Утга Зохиолын Нобелийн Шагналыг энэ жил гардан авч байгаа зохиолч Токарчук өдгөө 57 настай юм. Тэрээр анхны номоо 1993 онд  хэвлүүлж байсан бол түүний “Primeval and Other Times” ном утга зохиолын салбар дахь нэгэн сод бүтээл болж чадсан юм. Энэ номонд эртний домгийн тосгоны тухай өгүүлэхээс гадна дэлхийн нэг дүгээр дайнаас 1980 оныг хүртэлх Польшийн түүхэн үйл явдал мөн гарна. Түүний бүтээлүүдийн ихэнх нь цагаачлал болон соёлын өөрчлөн шилжилтийн тухай  байдаг байна. Утга зохиолын Нобелийн шагналыг нийт 116 зохиолч аваад байгаа бол үүнээс 15 нь эмэгтэй зохиолч юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Утга зохиолын салбарын Нобелийн эзэд тодорлоо  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй