Шууд Chart

Хятадын баячуудын жагсаалтад технологийн салбарынхан давамгайлж байна

2019-10-12 08:00:00

Хятадын тэрбумтангуудын жагсаалтад орсон баячуудын ихэнх нь технологийн салбартай холбоотой бизнес хийдэг хүмүүс байгаа юм. Харин үйлдвэрлэл болон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчидийн байр суурь хурдацтай ухраж байна. Хятадын тэрбумтангуудын жагсаалтыг  Жэк Ма дахин тэргүүлээ.

Энэ жилийн Хятадын тэрбумтангуудын жагсаалтад технологийн салбартай холбоотой бизнес эрхлэгчид ноёлож байгаа юм. Үүнээс гадна эм бэлдмэл болон гахайн фермтэй холбоотой бизнес эрхэлдэг зарим баячууд Хятадын тэрбумтангууд жагсаалтад байраа ахиулсан байгаа бол үйлдвэрлэл болон барилгын салбарын хөрөнгөтөнүүд улам уруудсан байна. Энэ нь хятадын эдийн засаг улам дижитал хэлбэрт орж байгаатай холбоотой гэж үзлээ.  

Пүрэв гарагт танилцуулсан ХУРАН рефортод дижитал эрин үетэй хөл нийлүүлж чадаж байгаа нь илүү амжилттай байгааг дурьджээ. Хятадын тэрбумтангуудын жагсаалтыг Алибаба компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма 39 тэрбум америк долларын хөрөнгөөр тэргүүлж байгаа бол хоёр дугаар байранд  37 тэрбум америк долларын хөрөнгөтэй Пони Ма бичигдлээ. 2019 оны Хятадын тэрбумтангуудын жагсаалтад байр сууриа хамгийн хурдацтай ахиулж чадсан хүмүүс бол Сан Пиаоян болон Жон Хүйжуан нар юм.

Тэд жагсаалтад 15 байраар урагшилж, тавт бичигдсэн байна. Эмийн худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч хосуудын хөрөнгө 25 тэрбум америк долларт хүрчээ. Жэк Матай адилаар Пиндуодуо гэх интернэт худалдааны компанийг удирддаг Хуан Жены орлого 19 тэрбум америк долларт хүрч, Хятадын тэрбумтангуудын жагсаалтын 7-р байрт оржээ.

Харин Хуавэй компанийг үүсгэн байгуулагч Рен Женфейг 3 тэрбум америк доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй гэж мэдээлсэн байна. АНУ зүгээс Хуавэй компанийн бизнесийн үйл ажиллагаанд хориг тавиад  байгаа ч Рен Женфей баячуудын жагсаалтад байр сууриа урагш ахиулсан байна. Үүнээс гадна мялзан өвчинтэй холбоотойгоор Хятад улсад гахайн махны үнэ огцом өсөөд байгаа. Энэ нь гахайн фермерийн эздэд тун ашигтайгаар тусчээ. Хятад улсад гахайн махны үйлдвэрлэлээ хоёрт ордог Муюуан компанийн эзэд болох Чин Инлин болон Чиан Ин нарын хөрөнгө 14 тэрбум америк доллар болж огцом нэмэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын баячуудын жагсаалтад технологийн салбарынхан давамгайлж байна  
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй