Шууд Chart

Хорт хавдрын эсрэг шинэ вакцины туршилт үр дүн өндөр байна

2019-10-11 16:40:58

Маяо клиник хорт хавдрын эсрэг шинэ вакцины туршилтыг явуулж байна. Энэ вакциныг хөхний хорт хавдартай эмэгтэй дээр туршиж, үр дүн эерэг гараад байгаа юм.  

Маяо клиникийн хорт хавдрын эсрэг шинэ вакцины туршилтад Флори мужийн оршин суугч Лее Меркер гэх өвчтөн орсон байна. Тэрээр өнгөрсөн 3-р сард хөхний хорт хавдартай гэдгээ мэджээ. Түүний хорт хавдарын нэг дүгээр үе шатандаа байсан байна. Хорт хавдартай болсноо мэдсэн Лее Меркер Маяо клиникийн  хорт хавдрын эсрэг вакцины туршилтад  орж,  шинэ вакцины тусламжтайгаар  түүний хөх дэх хорт хавдрын эсүүд устаад байгаа таатай мэдээг сонсжээ. 

12 сарын хугацаанд үргэлжилсэн туршилтын эмчилгээний үеэр Лээ Меркер цусны шинжилгээ ойр ойрхон өгч, мөн вакциныг тогтсон цагт байнга тариулж байснаа хэлжээ. Энэ вакцины тусламжтайгаар өвчтөний дархлааны систем идэвхжиж, дархлааны эсүүд халдварын эсүүдийг утгадаг байна.  Маяо клиник шинэ вакциныг хоёр дахь  өвчтөн дээр туршилт ажлыг аль хэдийн эхлүүлсэн төдийгүй үр  дүн мөн л  эерэг гарч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорт хавдрын эсрэг шинэ вакцины туршилт үр дүн өндөр байна  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй