Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх уулзалт болж байна

2019-10-11 16:53:38

АНУ, БНХАУ-ын хоорондох сайд нарын түвшиний худалдааны асуудлаарх уулзалтын эхний өдөр өндөрлөөд байна. Америкийн ерөнхийлөгч Дональд трамп хоёр улсын хоорондох уулзалтаас эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.  

АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх сайд нарын түвшиний уулзалт Вашингтон хотод  эхлээд байна.  Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалт  Америкийн Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзеэр, Эрдэнэсийн сангийн тэргүүн Стевен Мнучин нар Вашингтоны  төлөөлөн оролцож байгаа бол   Хятадын дэд сайд Лию Хэ Бээжингийн байр суурийг илэрхийлэн оролцож байна. Долоо цагийн турш үргэлжилсэн эхний уулзалт өндөрлөсний дараагаар Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр Бид Хятадтай эхний өдрийн яриа хэлэлцээгээ дөнгөж саяхан дуусгалаа. Уулзалт үр дүн өндөртэй байгаа гэсэн байна. Мөн ноён Трамп Хятадын Дэд сайдыг цагаан ордонд удахгүй хүлээн авч уулзана гэдгээ илэрхийлжээ. Хоёр улсын хоорондох худалдааны асуудлаарх уулзалт хоёр сарын хугацаанд завсарласны дараа ийнхүү дахин явагдаж байгаа юм. Хэрэв Бээжин буулт хийхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулж байгаа татвараа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны асуудлаарх уулзалт болж байна  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй