Хойд Каролина мужийн нэгэн хотод иргэдийг таван өдрийн турш угаалга хийхгүй байхын хүссэн байна. Surf хотын усны шугамыг цэвэрлэх ажилтай холбоотойгоор ийм хүсэлт гаргасан байна.

Surf хотын албаныхан нэг дэх өдрөөс баасан гарагт хүртэл угаалга хийхгүй байхыг иргэдээсээ хүссэн байна. Хотын зөвлөлөөс энэ талаарх мэдээллийг фэйсбүүк хуудсанд тавьжээ. Усны хоолой дахь хүдэр, төмрийг цэвэрлэх ажил 10-р сарын 07-оос 11-н хүртэл явагдана гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Хамгийн сонирхолтой нь далайн эргийн хот болох Сүрфийн иргэд усыг угаалгын зорилгоор ашиглаж болохгүй гэдгийг анхааруулсан ч ууж хэрэглэхэд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байна. Хотын захиргааны энэ мэдэгдэл оршин суугчдыг нэлээд төөрөгдүүлж мөн гайхшруулж байгааг зарим хэвлэлд дурджээ.
| Таван өдрийн турш угаалга хийхгүй байхыг хүсчээ | ||
| Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.