
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт болсон билээ.
Дээрх тэмцээнд 18 байгууллагын, 126 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн юм.
Иймнхүү эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-ын жинд Ц.Чинзориг, 65 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 74 кг-ын жинд Б.Бямбадорж, 79 кг-ын жинд Д.Батзул 86 кг-ын жинд Г.Ганхуяг, 92 кг-ын жинд Б.Билгүүн, 97 кг-ын жинд Э.Батмагнай, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар ялалт байгуулжээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-ын жинд П.Отгонбаяр, 62 кг-ын жинд Х.Болортуяа, 65 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Э.Даваанасан, 76 кг-ын жинд Г.Ариунжаргал нар түрүүлэв.
Тэмцээн энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын нийслэл Будапешт хотод болно.
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ энэ сарын 28-нд эхэлнэ | ||
Үзсэн: 543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.