Өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон улсыг Хагибис гэж нэрлээд байгаа хар салхи дайран өнгөрсөн. Энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 58-д хүрээд байгааг Эн Эйч Ки дамжууллаа. Мөн одоог хүртэл ор сураггүй байгаа иргэдийг хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
![]()
Японы онц байдлын багийнхан хар салхины үеэр сураггүй болсон иргэдийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогоор 20 орчим хүн ор сураггүй байна. Өнгөрсөн бямба болон ням гарагт болсон энэ байгалийн гамшигт үзэгдлийн үеэр олон хүн амиа алдсанаас гадна 200 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Мөн Японы албаныхан тус улсын зарим бүсэд бүтэн жилийн хугацаанд унадаг хур тундасаны 40 хувьтай тэнцэхүйц бороо орлоо гэдгийг хэлснээс гадна 200 гаруй гол эрэг болон хамгаалалтын далангаа халин урссан болохыг мэдээлжээ. Токио хотын баруун хойд зүгийн Нагано мужийн Чикума гол л гэхэд далангаа халин урсаж, ойролцоох айл өрхүүд үерт автжээ. Мөн Нагано мужийн гол үйлдвэрлэлийн салбар болох алим жимсний фермерүүд их хэмжээний хохирол амсаад байгаа юм.

Мөн энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр 140 гаруй удаа хөрсний гулгалт бий болсон гэдгийг албаныхан хэлж. Эн Эйч Кигийн дамжуулснаар 8000 гаруй айлын байшингийн нэг давхар үерийн усанд автжээ.

| Япон сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.