Шууд Chart

Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Каис Саид залуучуудаас үнэмлэхүй дэмжлэг авчээ

2019-10-15 17:05:35

Өнгөрсөн ням гарагт Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг Набил Каруи ялагдлаа хүлээн зөвшөөрөөд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Каис Саид ялалт байгуулаад байна.

Тунис улсын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Набиль Каруи болон Каис Саид нарын хооронд өрнөлөө. Харин сонгуулийн санал хураалтын албан ёсны дүн мэдээ гарахаас өмнөхөн хэвлэлийн магнат Набиль Каруи ялагдсанаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. Урьдчилсан дүн мэдээгээр ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн Саид санал өгсөн иргэдийн 70 гаруй хувийнх нь дэмжлэгийг авснаар үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болжээ.  Энэ удаагийн сонгуулийн ирц 58 хувьтай гарсан юм байна. Хууль зүйн профессороор ажиллаж байсан Саид  Тунисийн залуучуудын дунд нэр хүнд тун өндөртэй байжээ. 

Сонгуульд саналаа өгсөн 18-25 насны залуучуудын 90 хувь нь Саидын төлөө саналаа өгсөн талаар Тунисийн Сигма инситутицээс мэдээлжээ. Шинэ ерөнхийлөгч юун түрүүнд залуучуудад талархсанаа илэрхийлж, Шинэ Тунис улсыг бий болгохын төлөө ажиллана гэдгээ амласан юм. Түүний дэмжигчид сонгуулийн ялалтыг тэмдэглэж, Тунисийн нийслэлийн төв талбайд цуглан, дуулж бүжиглэж байна гэдгийг олон улсын зарим хэвлэлд мэдээлсэн байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тунис улсад ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Каис Саид залуучуудаас үнэмлэхүй дэмжлэг авчээ  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй