Эрдэмтэд хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэсэн судалгааг танилцуулаад байна.
Хүний алхалтын хурдыг хэмжсэнээр тухайн хүний хөгширөлт хэр хурдацтай явагдаж байгааг тодорхойлох боломжтойг тогтоосон нь гайхалтай үр дүн гэж Олон улсын эрдэмтдийн баг онцолжээ. Удаан алхдаг хүмүүс бие мах бодь төдийгүй уураг тархи, болон нүүр нь хурдан хөгширч байдаг байна. Шинэ Зеландад явагдсан Судалгаанд голдуу 1970 оны үед мэндэлсэн өдгөө 40 насыг давсан хүмүүс оролцжээ. Судалгаанд оролцогчдын ихэнх нь хүүхэд байхдаа биеийн болон уураг тархины ажиллагааны талаарх эмнэлгийн үзлэгт орж байсан юм.
Тус судалгааг явуулсан багийн ахлагч профессор Террие Е Моффитт 45 настай хүмүүсийн алхалтын хурд янз бүр байгааг тогтоосон гэжээ. Зарим хүн 2 метр секундийн хурдтай алхаж байжээ. Харин үеийнхнийгээ бодвол удаан алхаж байгаа хүмүүсийн биеийн бүхий л хэсэгт хөгширөлт хурдацтай явагдаж байгааг онцолсон байна. Удаан алхагчдын уушги, шүд болон дархлааны систем хурдтай алхдаг хүмүүсийнхээс хавьгүй муу байгаа юм.
Үүнээс гадна уураг тархины хөгширөлтийг ч алхалтын хурдаар мэдэх боломжтой байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Хүүхдүүдийн тухайд ч адилхан үр дүн гарчээ. Удаан алхдаг хүүхдүүдийн IQ–н оноо хурдтай алхдаг хүүхдийнхээс 12–р бага байх тохиолдол илэрсэн байна. Мөн өндөр настай хүмүүс удаан алхаж буй нь сэтгэцийн өвчлөлд өртөх магадлал өндөр байгааг харуулжээ.
| Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв | ||
| Үзсэн: 5295 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.