"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (TSX:ERD; MSE:ERDN) нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас хувьцаанд хөрвөх нөхцөлтэй 6.6 сая канад долларын үнийн дүн бүхий зээл авах гэрээ байгуулсан болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хаалттай хүрээнд нэмэлт үнэт цаас гаргах замаар 1.6 сая канад долларын үнийн дүн бүхий хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй тухай тус тус мэдэгдлээ. Нийт 8 сая канад долларын дүн бүхий энэхүү нэмэлт санхүүжилтийг Хөндий алтны төслийн ТЭЗҮ боловсруулах, дизайн, техникийн зураг төсөл (FEED) гаргах, ордын хайгуул, хөрөнгө оруулалт болон бусад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ талаарх дүрст мэдээг энд, Монгол хэл дээрх хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүйг энд, Англи хэл дээрх хувилбарыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.