Шууд Chart

ОУХМ Л.Сосорбарам алтан медалийн болзол хангалаа

2019-10-17 09:04:42

Насанд хүрэгчдийн Азийн аварга болон Дюссельдорфын Гранд Сламаас мөнгөн медаль хүртэж, дэлхийн жүдо бөх сонирхогчдын танил болсон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат  ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам залуучуудын ДАШТ-ий аваргын төлөө Ази-Номхон далайн орнуудын залуучуудын аварга Тайваний тамирчин Лин Шуан Шутай өрсөлдөж хоёр вазари үнэлгээ аван алтан медалийн болзол хангалаа.

Манай жүдоч финалд хүрэх замдаа эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Германы Анника Вурфелийг нэмэлт цагт вазаригаар, гурвын даваанд өсвөр үеийн Азийн хошой аварга, Азийн цомын аваргаУзбекистаны Сита Кадамбоеваг 3:11 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө энэ оны Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Недерландын Наоми Ван Кревелийг торгуулиар ялсан.

Улмаар хагас шигшээд энэ оны Бразилийн “Их дуулга”-ын мөнгө, Бакугийн Гранд Сламын хүрэл, Пан америкийн насанд хүрэгчдийн аварга Бразилийн Ларисса Пиментаг нэмэлт цагт өмсөх мэхээр вазари үнэлгээ авч ялжээ. Улмаар аваргын төлөө Тайваний бөхийг өмсөж эхний вазари үнэлгээ авсан бол 3:25 минутад сууж үүрэх мэхээр хоёр дахь вазари үнэлгээгээ авч цэвэр яллаа. Ингэснээр Л.Сосорбарам монголын эмэгтэй жүдочдоос анхлан залуучуудын дэлхийн аваргад түрүүллээ. Түүнээс өмнө ганцхан Өлзийбаярын Дүүрэнбаяр монголын нийт жүдочдоос цор ганц алтан медалийг эх орондоо авч ирээд байсан юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Л.Сосорбарам алтан медалийн болзол хангалаа  
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 15:49
сонирхолтой
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 08:52
баяр хүргэе дэлхийн шилдэгүүдтэй үзэх болоогүй бна лээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 01:23
Amjilt buhniig daguulana, mundag ohind
Иргэн [127.0.0.xxx] 2019-10-17 17:47
Баяр хүргэе, залуу тамирчинд ирээдүй байнаа. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас медаль авч байж гавьяат болно шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 13:55
Медалийг болзол хангасан ч хараахан эзэнд олгоогүй байх үед болзол хангалаа гэдэг юм. Иймд Сосорбарам нь медалийг авлаа, хүртлээ гэдэг юм. Монголд хэлд суралц... Гарчигч зөв бичиж чадахгүй амьтан..
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 10:35
Za ene buhen Sosorbaram ohinii ireeduin ih amjoltiin tuuchee ehlel bolj bgaa ym bn . Olimp delhiid Mongol ulsiinhaa neriig tsuuraituulsan aguu tamirchin bolooroi duu min !
Зочин [127.0.0.xxx] 2019-10-17 10:17
За за, шууд гавьяат, Женкогийн нутаг ч юм байна
Гоё оо, гоё [127.0.0.xxx] 2019-10-17 09:39
Баярлаа, маш сайхан мэдээ байна
Zochin [127.0.0.xxx] 2019-10-17 09:32
Bayar hurgie

Бидэнтэй нэгдээрэй