Шууд Chart

Галын аюулд өртсөн иргэд болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлнэ

2019-10-17 10:13:15

Сүхбаатар аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч Т.Одончимэг мэдээ ирүүллээ. Сүхбаатар аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Сүхбаатар аймагт үүсээд байгаа онцгой нөхцөл байдал болох караокед гарсан гал түймрийн осолд өртсөн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх ажлыг аймаг орон нутгийн зүгээс үзүүлэх ёстой гэх саналыг гаргаж, онцгой комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.

Гал түймэрт өртсөн 17 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ес нь сэхээний, найм нь энгийн тасагт хэвтэж байна. 10 дугаар сарын 16-ны өглөөний мэдээгээр хоёр хүний биеийн байдал хүнд, бусад хүний биеийн байдал хуучин түвшиндээ байна. Сэхээний тасагт байгаа өвчтөнүүд бүгд хагалгаанд орох заалттай гэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өглөө.

Эдгээр хүмүүст туслах хандивын ажлыг ТББ, хувь хүмүүс, албан газрууд хэдийнэ эхлүүлсэн. Тиймээс төр захиргааны байгууллагаас ч мөн давхар дэмжлэг үзүүлэх нь зөв гэсэн саналыг онцгой комиссын гишүүд гаргаж бүгд дэмжлээ. Үүнийг ойрын хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэйг ч аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ. Улмаар энэхүү ажлыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяаг удирдан зохион байгуулахыг үүрэг болгов.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Галын аюулд өртсөн иргэд болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй