MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: Нийслэлийн Амгалан амаржих газарт 2019 оны 10 сарын 7-нд Ц.Уугансарнай 36 настай эх 2200 гр хүүг кесарево мэс заслаар эсэн мэнд төрүүлсэн. Ц.Уугансарнай нь жирэмсний 8 сартай байхдаа тус амаржих газарт тархины хавдар гэж оношлогдож улмаар хяналтанд байж байгаад эсэн мэнд төрсөн. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Уг хавдрын эмчилгээг Монголд хийх боломжгүй бөгөөд гадаадад мэс заслын эмчилгээ хийлгэхээр болсон тул тухайн эхийн эмчилгээнд хувь нэмэр болох зорилгоор Амгалан амаржих газрын хамт олон сайн үйлсийн аянг эхлүүлж хандив цуглууллаа. Хандивыг амаржих газрын дарга Ц.Батболд болон удирдлагын багийн гишүүдийн хамт гардуулан өгөв. Сайн үйлсийн аяны хүрээнд нийт тасаг хамт олон идэвхитэй оролцлоо.
| Тархины хорт хавдартай эх хүүхдээ эсэн мэнд төрүүлж чаджээ | ||
| Үзсэн: 3541 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.