Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын метроны ажилчид гурван өдрийн турш ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан юм. Гэвч талууд хэлэлцээрт хүрч, метроны ажилчдын цалин нэмэгдэхээр боллоо. Ийнхүү төлөвлөгдөж байсан ажил хаялт цуцлагдсан байна.

Сөүлийн Метроны Үйлдвэрчний Эвлэлийн гурван өдрийн турш үргэлжлэх ажил хаялт лхагва гарагаас баасан гарагийн хооронд явагдах байжээ. Хэрэв энэ ажил хаялт төлөвлөгдсөнөөр явагдсан бол Сөүл хотын метрон үйлчилгээ 60-70 хувиар буурч, нийтийн тээврээр үйлчлүүлэгчид томоохон асуудалтай тулгарах байсан юм. Гэвч талууд ажил хаялт төвлөсөн цагтаа эхлэхээс богинохон хугацааны өмнө хэлэлцээрт хүрчээ.

Үйлдвэрчний эвлэл болон метро компаниуд маргаантай байсан асуудлаар шийдэлд хүрснээр энэ ажил хаялт цуцлагджээ. Талууд энэ жилээс ажилтан албан хаагчдынхаа цалинг 1.8 хувиар нэмэх асуудал дээр санал нэгджээ.
Мөн Сөүл хотын захиргаанд метроны ажилчдын тоог нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлэхээр тохиролцсон байна. Гэхдээ “Peak wage” системийг арилгах тал дээр талууд хэлэлцээнд хүрч чадаагүй ч энэ асуудлыг цаашид нухацтай ярилцана гэдгээ мэдэгдсэн байна. Энэ системийн дагуу өндөр албан тушаалтныг тэтгэвэрт гарахаас өмнө нэлээд хэдэн жилийн турш цалинг шатлалтайгаар хасдаг юм. Төлөвлөгдөж байсан ажил хаялт цуцлагдсан учраас энэ долоо хоногт метро үйлчилгээ хэвийн үргэлжлэхээр байна гэж АРИРАНГ агентлаг дамжуулжээ.
| Сөүл хотын метроны ажилчид ажил хаялтаа цуцалжээ | ||
| Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.