Шууд Chart

Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

2019-10-18 13:53:49

Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх “Бүх ард түмний санал асуулга”-аар баталгаажуулан тунхагласны 74 жилийн нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ ням гарагт 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Манай улс 1945 оны аравдугаар сарын 20-нд улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхтэй. Энэ түүхэн үйл явдлаа “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Өнгөрсөн жил “МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын санаачилгаар үндэсний бөхийн барилдааныг Спортын төвд ордонд зохион байгуулж байсан билээ.

Мөн энэ сарын 20-ны өдөр “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яамны хурлын танхимд 10.00 цагт болж, харин 13.00 цагт Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.



Нийтэлсэн: У.Баярсайхан

Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно  
Үзсэн: 2240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-19 11:25
Бөх үүсээгүй байна УЛСАА саарал жагсаалтад оруулчихаад үхсэнээ хийж баярладаг юм
Зочин [127.0.0.xxx] 2019-10-18 18:40
ДОПИНГЧИДБГ БҮҮ ҮЗ.

Бидэнтэй нэгдээрэй