Аравдугаар сарын 22-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Япон улсад шинэ эзэн хаантай болсны, шинэ эрин эхэлснийг тохиолдуулан ёслолын жагсаал зохион байгуулахаар товлоод байсан юм. Тэгвэл тус улсын нутгаар дайрсан "Хагибис" нэртэй хар салхи ихээхэн гарз хохирол учруулсантай холбоотойгоор энэ жагсаалыг хойшлуулж 11 дүгээр сарын 10-нд хийхээр шийдвэрлэсэн байна.
Жагсаалын үеэр эзэн хаан Нарухито, хатан хаан Мичикогийнхоо хамтаар задгай лимузинд сууж хүндэт харуулын цэргүүдээ дагуулан 4.6 км замаар явж Японы олон мянган иргэн, гадны зочидтой мэндчилэх ёстой байсан юм. Гэвч Японы Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас энэ арга хэмжээг хойшлуулах шийдвэр гаргасныг орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Гэхдээ Японд шинэ эзэн хаан хаан ширээнд заларч, шинэ эрин эхэлснийг улс орон даяар төдийгүй дэлхий нийтэд зарлах албан ёсны бусад арга хэмжээг 10 дугаар сарын 22-нд хийх юм байна. Тухайлбал, Японы нийгмийн бүхий л давхаргын төлөөлөл, гадаадын зочдыг урьсан төрийн хүлээн авалтыг товлосон хугацаандаа хийх юм байна.
| Японд шинэ эзэн хаанд зориулсан зарим арга хэмжээг хойшлуулжээ | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.