Мексикийн "хар тамхины хаан" гэгддэг Эль Чапогийн хүүг цагдаа нар баривчлаад байсан юм. Гэвч хар тамхины бүлэглэл энэ баривчилгааг эсэргүүцэж Мексикийн цагдаа, аюулгүй байдлын албаныхантай буудалцаж эхэлсэн байна. Үүнээс үүдэн Мексикийн удирдлагууд Эль Чапогийн хүүг буцаан суллахад хүрсэн байна.
Эль Чапогийн хүү Овидио Гусман Лопезийг Кулиакан хот дахь гэртээ байхад нь баривчилсан юм байна. Энэ баривчилгааны үеэр болон дараагаар тус хотод буутай этгээдүүд хамгаалалтын хүчнийхний хооронд ширүүн буудалцан болж, найман хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна. Хотын гудамжинд машинууд шатаж, дайны нөхцөл байдал бий болжээ.
Хар тамхины наймааны толгойлогчийн хүүг баривчилснаас үүдсэн хоёр талын зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохын тулд Мексикийн удирдлагууд буулт хийжээ. Албаныхан Эль Чапогийн хүүг суллаж, явуулсан байна. Энэ шийдвэрийн дараагаар Мексикийн төр хар тамхины наймаачны өмнө хүчин мөхөсдлөө гэх шүүмжлэл гарч эхэлжээ.
Харин Мексикийн Ерөнхийлөгч Лопес Обрадор "Илүү олон хүний амь насыг гаргуунд гаргахгүйн тулд Эль Чапогийн хүүг сулласан. Энэ нь ч зөв шийдвэр байсан" гэж хэлсэн байна. Гэмт хэрэгтэнг баривчлах нь хүмүүсийн амь насыг хамгаалахаас илүү үнэ цэнэтэй зүйл биш гэжээ.
Гусман Лопезийг буцаан суллах үедээ Мексикийн аюулгүй байдлын алба хар тамхины наймаачидтай ямар нэгэн хэлцэл хийж чадаагүй байна. Эль Чапогийн удирдлагад байдаг "Синалоа" гэх бүлэглэл нь АНУ-д хамгийн том хар тамхи нийлүүлэгч гэж албаныхан үздэг байна.
Эль Чапо өөрөө өнгөрсөн жил Нью-Йорк хотод баривчлагдаж, одоо шоронд хоригдож байгаа юм. Гусман Лопезийг эцгийнхээ хар тамхины наймааг үргэлжлүүлж байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
| Хар тамхины наймаачин Эль Чапогийн хүүг суллах шийдвэр гаргажээ | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.