Канадад энэ сарын 21-ний өдөр парламентын доод танхимын 43 дэх сонгуулийн санал хураалт боллоо. Тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар нийтийн танхимын энэ удаагийн сонгуульд улс төрийн 21 нам, бие даагчид өрсөлджээ.
Санал хураалт ороннутгийн цагаар 08.30 минутаас эхэлж, оройн 19 цагт өндөрлөх ёстой юм байна. Канадын парламентын доод танхим 338 суудалтай. Гол өрсөлдөөн Ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг, эрх баригч Либерал Ардчилсан нам, Консерватив нам, Шинэ ардчилсан нам, Ногоон намын хооронд болохыг орон нутгийн ажиглагчид тэмдэглэжээ.
Сүүлийн санал асуулгын дүнгээр Консерватив нам ялалт байгуулах хамгйин өндөр магадлалтайд тооцогдож байна. Сонгуулийн хорооноос мөн сонгогчдын ирц 2015 оны 68,5 хувийн ирцээс өндөр гарна гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж байна.
| Канадад парламентын сонгууль болж байна | ||
| Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.