Чилийн эрх баригчид дахиад 2 хотод онц байдал зарлаад байна. Антофагаст, Вальдив хотуудад сүүлийн өдрүүдэд төрийн байгууллагууд, хувийн өмчид ихээр халдаж үймээн дэгдээж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авах болсноо эрх баригчид тайлбарласан байна.
Үүний өмнө тус улсын эрх баригчид нийслэл Сантьяго хотод эсэргүүцлийн жагсаалаас болж үймээн эмх замбараагүй байдал гарч байгаатай холбоотойгоор хөл хорио тогтоохоор шийдвэрлээд байсан юм. Сүүлийн мэдээгээр нийслэлд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр гарсан үймээнээс болж 10 хүн амь насаа алдаад байна. Энэ тухай нийслэлийн бүс нутгийн захирагч Карла Рубилар мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулж байна.
Энэ хооронд Чилийн парламентын гишүүд гүйцэтгэх засаглалд метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэрээ хүчингүй болгохыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан байна. Засгийн газар метроны тасалбарын үнийг нэмснээс болж олон нийт эсэргүүцэн жагсч улмаар энэ жагсаал газар авч үймээн болон хувирсан юм.
| Чилийн 2 хотод онц байдал тогтоолоо | ||
| Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.