
Армийнханы олимп гэгддэг Дэлхийн цэргийн спортын наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод хөшгөө нээсэн билээ.
VII наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр “World Military Games”-т үзүүрлэсэн чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-аас 97 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон юм.
С.Цэрэнчимэд Үханьд шөвгийн наймд “Баку-2015” Европын наадмын мөнгө, ЕАШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн хошой аварга Польшийн Катаржина Кравчукийг 4:2-оор, хагас шигшээд 2017 оны Европын дэд аварга Беларусийн Катарина Ханчарыг цэвэр ялсан ч алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, эзэн орны Ли Хуид 3:6-гаар ялагдлаа.
Мөн 53 кг-д хүч үзсэн залуучуудын болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртлэх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Милана Дадашевад 6:12-оор ялагдлаа.
Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.