Шууд Chart

Жүдочид маргааш АНЭУ-ын татамид гарна

2019-10-23 09:27:51

Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид АНЭУ-ын Абу Даби хотноо маргааш эхлэх “Их дуулга” тэмцээнд оролцоно.

Тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөх бөгөөд жин тус бүрийн сугалаа өнөөдөр гарна.

Эхний өдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаан Мубадала Аренад явагдана.

Тэмцээний аваргууд таван мянган ам.доллар халааслах бол мөнгөн медальтан гурав, хүрэл медальтан 1500 ам.долларын шагнал хүртэх аж.

Түүнчлэн түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол үзүүрлэвэл 700, хүрэл медальтан 500, тавдугаар байрынх 360, долдугаар байрынх 260 оноо авах юм.

Энэ удаад Абу Дабид Монголын багийг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар ахалж байна.

Тэрбээр туслах дасгалжуулагч Ч.Болдбаатарын хамт ажиллах бөгөөд ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойших анхны тэмцээндээ ийнхүү оролцох гэж байна. Шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг ажиллана.

Абу Дабид зодоглох Монгол Улсын шигшээ баг:

-48 кг:

Мөнхбатын Уранцэцэг /ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Женко” клуб, “G-Mobile” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

Ганбаатарын Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ”Түмэн шувуут” компани, “Женко” клубийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-52 кг:

Бишрэлтийн Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, IJF-nay Гран При тэмцээний мөнгө, хүрэл медальт/

-63 кг:

Болдын Ганхайч / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Гранд Слам тэмцээний хүрэл медальт, Гран При тэмцээний алт, /

-70 кг:

Цог-Очирын Батцэцэг /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Монгол Улсын хошой аварга/

-78 кг:

Отгоны Мөнхцэцэг /Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын хошой аварга/

-60 кг:

Энхтайваны Ариунболд / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн спортын наадмын хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/

Лхагважамцын Өнөболд /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, “Екатринбург-2019” Гран Сламын аварга/

-66 кг:

Ганболдын Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” “Шижирт гүн технопрспектив” компаний тамирчин, “World Masters” тэмцээний аварга/

Ёндонпэрэнлэйн Басхүү /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Улаанбаатар спорт менежмент” компаний тамирчин /

-73 кг:

Ганбаатарын Одбаяр /“Женко” клуб, “G-Mobile” компанийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

Цэнд-Очирын Цогтбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Гранд Слам, Гран При тэмцээний аварга/

-81 кг:

Отгонбаатарын Ууганбаатар / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “TB group”-ийн тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний аварга, ДАШТ-ий хошой тавдугаар байранд шалгарсан/

-90 кг:

Гантулгын Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальтай/

-100 кг:

Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/

+100 кг:

Одхүүгийн Цэцэнцэнгэл /Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компаний тамирчин, Японы Токай их сургуулийн оюутан, 2019 оны Монгол Улсын авварга/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдочид маргааш АНЭУ-ын татамид гарна  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй