Шууд Chart

Анкара Сирийн хойд нутаг дахь цэргийн ажиллагаагаа зогсоолоо

2019-10-24 09:15:54

Турк  улс энэ лхагва гарагаас эхлэн Сирийн зүүн хойд нутаг дахь цэргийн ажиллагаагаа зогсоож байна.  Мөн Курд хүчнийхэнд Сири  Туркийн хилээс 30 км-ийн зайд ухрах хугацаа олгож байгааг зарлалаа. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп  Таийп Эрдоган  нарын Сочид 6 цаг үргэлжилсэн уулзалт хэлэлцээний гол үр дүн  юм.

Хоёр улсын удирдагчийн уулзалтын эцэст ийм тохиролцоо бүхий тунхаг бичиг баталсныг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей  Лавров  хэвлэлийнхэнд   зарласан юм. Үүний өмнө ОХУ-ын  Ерөнхийлөгч  Путин,  Туркийн төрийн тэргүүн Эрдоган  нар Сирийн хойд нутгийн нөхцөл байдалтай холбоотой чухал шийдэлд хүрч чадсанаа мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Турк Сирийн харилцан  бие  биенээ  хүндэтгэсэн хамтын  ажиллагаагүйгээр  өнөөгийн үүссэн нөхцөл байдлаас гарах арга  зам байхгүйг онцолж байсан  юм. Үүний зэрэгцээ  олон улсын  хамтын нийгэмлэгт хандаж  эх орондоо эргэн ирж байгаа  Сирийн  иргэдийг ялгаварлан гадуурхаж,  улс төржилгүйгээр хүмүүнлэгийн  дэмжлэг үзүүлэхийг уриалж байлаа.

Харин Туркийн төрийн тэргүүн Анкарагийн чөлөөлсөн энэ газар нутагт Сирийн 1 сая орчим дүрвэгчийг шилжүүлэн байрлуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Сири  Турктэй холбоотой нөхцөл  байдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг  нааштайгаар үнэлж байгаагаа илэрхийлсэн  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анкара Сирийн хойд нутаг дахь цэргийн ажиллагаагаа зогсоолоо  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй