
Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно.
18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм.
Хамгийн сүүлд 2008 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээр зургаан баг оролцож байв.
Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав.
Манай бүсгүйчүүд сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомд АНУ-ын хүчирхэг багийг ялж хүрэл медаль хүртсэн бол Оросуудтай хамгийн сүүлд 2015 онд Санкт-Петербургийн тэмцээнд нэг хэсэгт таарч хожигдож байсан.
Тэмцээний “А” хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг хуваарилагдав.
Манай бүсгүйчүүд ОХУ, АНУ-ын багтай "В" хэсэгт багтав | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.