Шууд Chart

Венесуэлд бензин шатахууныг хүнсээр сольж байна

2019-10-24 09:26:08

Венесуэлд  бензин шатахууны  үнэ  дэлхийд хамгийн  хямдад тооцогддог байсан цаг саяхан.  Гэтэл өнөөдөр  энэ улсад улс төр эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрч инфляцийн түвшин тэнгэрт хадчихаад байгаа учир банк бензинийг багахан хүнс, шоколад бүр тамхиар хүртэл сольж  авдаг болоод  байна.

Венесуэлийн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш эрс унаж цаас болон хувираад байгаа учир шатахуун түгээгүүрийн станцууд дээр Боливараар худалдаа хийхээ больжээ. Дэлхийд газрын тосны  нөөц олборлолтоороо толгой цохидог энэ улсад бензин шатахууны хомсдол нүүрлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс шалтгаалан бензин шатахууны  тогтсон үнэ  ч гэж  байхгүй болсон аж. 

30 сая  хүн амтай  энэ улсын 4 сая орчим нь хямралаас болж улс орноосоо дүрвэн гарчээ.  Олон улсын валютын сангийн тооцоолж байгаагаар оны эцэст тус улсад инфляцын түвшин 200 мянган хувьд хүрэхээр байна. Өнгөрсөн онд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ  5 тэгийг  хасах шинэчлэл  хийсэн ч өнөөдөр хамгийн бага 50-тын боливар америкийн нэг центийн  4 ний нэгтэй л  арай тэнцэж байна. Харин 50 мянгатын боливар  2 доллар  50 центийн ханштай байгаа аж. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлд бензин шатахууныг хүнсээр сольж байна   
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mgl [127.0.0.xxx] 2019-10-24 12:22
Hurelsukhiin zasag sain ajillaj baina.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-24 12:16
Mongol uls udahgui ene zugruu yawj bna daa
Баадай [127.0.0.xxx] 2019-10-24 11:44
Манай өнөөгийн төр засаг ийм нөхцөл байдалд хүргэчих вий дээ

Бидэнтэй нэгдээрэй