
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотноо эхэлнэ.
Энэ бямба гарагт өндөрлөх тус тэмцээнд Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг -52 кг-ын жинд /ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Женко” клуб, “G-Mobile” компаний тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/, Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ”Түмэн шувуут” компани, “Женко” клубийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/, Б.Хорлоодой /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, IJF-nay Гран При тэмцээний мөнгө, хүрэл медальт/, -63 кг-ын жинд Б.Ганхайч / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Гранд Слам тэмцээний хүрэл медальт, Гран При тэмцээний алт, -70 кг-ын жинд Ц.Батцэцэг /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, Монгол Улсын хошой аварга/, -78 кг-ын жинд О.Мөнхцэцэг /Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын хошой аварга/, -60 кг-ын жинд Э.Ариунболд / Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн спортын наадмын хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга/, Л.Өнөболд /Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, “Екатринбург-2019” Гран Сламын аварга/, -66 кг-ын жинд Г.Хэрлэн /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “G-Mobile” “Шижирт гүн технопрспектив” компаний тамирчин, “World Masters” тэмцээний аварга/, Ё.Басхүү /Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Улаанбаатар спорт менежмент” компаний тамирчин/, -73 кг-ын жинд Г.Одбаяр /“Женко” клуб, “G-Mobile” компанийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/, Ц.Цогтбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Гранд Слам, Гран При тэмцээний аварга/, -81 кг-ын жинд Отгонбаатарын Ууганбаатар / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “TB group”-ийн тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальт, “Их дуулга” тэмцээний аварга, ДАШТ-ий хошой тавдугаар байранд шалгарсан/, -90 кг-ын жинд Г.Алтанбагана /Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальтай/, -100 кг-ын жинд Л.Отгонбаатар /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл /Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” компаний тамирчин, Японы Токай их сургуулийн оюутан, 2019 оны Монгол Улсын аварга/ нар өрсөлдөнө.
Тэмцээний аваргууд 5000 ам.долларын шагнал хүртэх бөгөөд мөнгөн медалийн эзэд 3000, хүрэл медаль авбал 1500 ам.долларын шагнал хүртэх юм байна.
Мөн түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол үзүүрлэвэл 700, хүрэл медальтан 500, тавдугаар байр 360, долдугаар байр 260 оноо авах аж.
Энэ удаад Абу Дабид Монголын багийг гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар ахлан оролцоно. Тэрбээр ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш анхны тэмцээндээ оролцох гэж буй юм.
Сонирхуулахад, М.Уранцэцэг өмнө нь 48 кг-ын жинд өрсөлддөг байсан бол энэ удаа дээд жин буюу -52кг жинд хүч үзэхээр боллоо.
Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр АНЭУ-ын Абу Даби хотноо эхэлнэ | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.