Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Кымгансан уулан дахь аялал жуулчлалын бүс дэх Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ. Энэ тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг өнөө өглөө дамжуулсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын албаныхан Умардын удирдагчийн энэ шийдвэрийг шууд шүүмжлэхээс зайлсхийж сайтар судлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна.
Өмнөд Солонгосын нэгдлийн яамны албан ёсны төлөөлөгч өнөө өглөө хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Сөүл ард түмнийхээ өмчийг хамгаалах болно гэдгийг онцлон мэдэгдсэн. Гэхдээ аялал жуулчлалын хамтарсан энэ бүс нутаг дахь байгууламжуудтай холбоотой асуудлаар Умард Солонгосын талтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Түүнчлэн Өмнөд Солонгос улс олон улсын хориг арга хэмжээнээс болж хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж сэргээж чадахгүй байгааг сануулсан юм. Харин умард Солонгосын удирдагч Кымгансан уулан дахь аялал жуулчлалын бүс дэх байгууламжуудыг гамшгийн бүс, эсвэл барилгын талбай дахь хоосон овоохойнууд хэмээн нэрлэж Сөүлтэй зөвшилцөн нураах хэрэгтэй хэмээн үүрэг болгожээ.
| Кымгансан уулан дахь Өмнөд Солонгосын байгууламжийг нураах тушаал өгчээ | ||
| Үзсэн: 2279 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.