Шууд Chart

Г.Хэрлэн “Их дуулга”-д тавдугаар байрт шалгарав

2019-10-25 10:05:36

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод өчигдөр эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан “Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Г.Хэрлэн тавдугаар байрт шалгарав.

Тэрбээр хүрэл медалийн төлөө өрсөлдөхдөө Кубийн жүдоч Орландо Поланкотой хүч үзсэн боловч гурван торгуулиар харамсалтайгаар ялагддаа.

Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваануудад ОХУ-ын Якуб Шамилов, Австралын Натан Катзыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Мануэл Ломбардод дийлдсэн юм.

Улмаар дагах тойрогт нутаг нэгт Ё.Басхүүтэй учраа таарсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас барилдаагүй билээ.

Тус тэмцээнд түрүүлсэн тамирчин тав, үзүүрлэсэн нь гурав, хүрэл медаль хүртсэн бөх 1500 ам.долларын шагнал хүртэнэ.

Манай улсаас 16 бөх хүч үзэж байгаа бөгөөд тэднийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, туслах дасгалжуулагч Ч.Болдбаатар нар ахалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Хэрлэн “Их дуулга”-д тавдугаар байрт шалгарав  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй