Шууд Chart

Өнөөдөр манай улсын таван бөх барилдана

2019-10-25 13:01:02

Жүдо бөхийн Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай улсын таван бөх барилдана.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63, -70кг, эрэгтэйчүүдийн -7г, -81кг жингийн барилдаан явагдана.

Тодруулбал эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжирын Амина Белкадитай барилдах оноолт таарав.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Ц.Батцэцэг эхний тойрогт энэ оны өнгөрсөн онд Абу Дабид үзүүрлэж байсан Германы Мириам Буткерейттэй барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Тажикстан Улсын Бехрузи Хожазодатай учраа таарав. Тэд хоорондоо өмнө нь хоёр удаа учраа таарч, хожлын харьцаа 1:1 болж тэнцсэн байгаа. Харин D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөжээ.

Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Токиогийн “Их дуулга” тэмцээний аварга, ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хашир туршлагатай тамирчин АНУ-ын бөх Делпополо Николастай барилдахаар оноолт таарав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр манай улсын таван бөх барилдана  
Үзсэн: 1438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй